Лекц
№1
Сэдэв:
“Зургийн тухай үндсэн ойлголт, Adobe
Photoshop CS програмын ерөнхий бүтэц”
Зорилго:
Энэ хичээлээр зургийн тухай үндсэн ойлголт, зургийн төрлүүд болон , Adobe Photoshop CS програмын тухай онолын түвшний мэдлэг эзэмшинэ.
Лекцийн
агуулга:
- Зургийн тухай ойлголт, зургийн дүрслэл
- Формат, тэдгээрийн ялгаа
- Өнгөний горим
- Adobe Photoshop програмын тухай
- Хувилбарууд болон тэдгээрийн ялгаа
- Ажиллах зарчим
- Ажлын цонхны бүтэц
Зургийн тухай ойлголт, зургийн дүслэл
Зурган файлтай ажиллахад түүний шинж чанартай сайн танилцах хэрэгтэй. Зурган файлууд нь бодит амьдрал дээр маш их ашиглагдах бөгөөд бид файлын өмнөх icon-ын хэлбэрээр нь ялгаж ашиглана. Windows Explorer програм дээр ижил төрлийн файлуудын icon ижил байдаг.
Зурган файлын хувьд:
1. File Size- диск дээр байрлах файлын хэмжээ
2. Document Size- зургийн өргөн өндрийн хэмжээ
3. Зургийн нягтрал- зураг нь маш олон цэгээс бүрдэнэ.
Тайлбар: File
Size гэдэг нь диск төхөөрөмж дээр хэр хэмжээ эзлэж байгааг илэрхийлнэ. Bit,
byte, kb, mb, gb нэгжээр хэмжигдэнэ. Энэ нь тухайн файлыг хадгалах, зөөвөрлөхөд ашиглагдах хэмжээ юм. Жишээ нь: 128mb хэмжээтэй Flash дискэнд 10mb хэмжээтэй хэд хэдэн зураг орохвэ гэдэг асуудал. Тиймээс энэ хэмжээ нь бага байх нь бидэнд ашигтай. Document Size гэдэг нь /pixel/ цэгээр, эсвэл уртыг хэмжих нэгжээр илэрхийлэгдэнэ.
Жишээ нь 9 см*12 см, 10 см*15 см гэх мэтээр бодит амьдрал дээр ашиглагдах хэмжээ. Мөн 100х150, 800х600, 1024х768 гэх мэт pixel буюу цэгээр илэрхийлнэ. Хэвлэх төхөөрөмжөөрхэвлэхэд гарах бодит хэмжээ учир ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хэмжээ нь янз бүр байна. Зургийн нягтрал гэдэг нь зургийг бүрдүүлэгч цэгүүдийн нягтаршил бөгөөд энэ нь их байвал уг зураг тод байдаг. Тиймээс нягтралыг их байлгах хэрэгтэй.
Нягтралыг DPI нэгжээр хэмжинэ. Вэб хуудсанд ашиглах зурагны хувьд 72 dpi, сэтгүүлд хэрэглэх бол 300 dpi, байх жишээтэй. Хэвлэлийн эх бэлтгэх үед олон зургийг ашиглан боловсруулах бөгөөд тэдгээр зураг өндөр /dpi/ нягтралтай бол хялбар боловсруулагдана. Ер нь зураг чанартай тод гоѐ байхын тулд өндөр нягтралтай байна.
Document
Size: 10cm*15cm Нягтрал: 300 dpi
File Size: 200кв Type: JPEG Document Size:
10cm*15cm Нягтрал: 72 dpi
File Size: 68 кв Type:
JPEG Scanner зэргийг ашиглан зураг компьютерт оруулахаар бол dpi-ыг нь өндөр сонгох хэрэгтэй.
Харин Digital camerа ашиглан зураг авах үед нягтралыг тохируулаж өгөх хэрэгтэй. Нягтрал их байх тусам File
Size их байна. Гэхдээ JPEG төрлийн зургийн хувьд нягтрал өндөртэй, File
Size багатай байдаг учир түгээмэл хэрэглэдэг. Зургийн нягтрал,
Document Size ижил бөгөөд зөвхөн төрөл нь өөр байх тохиолдолдFile Size
өөр өөр болдог. Жишээ нь map_soyombo нэртэй зурган файлыг өөр өөр төрлөөрхадгалан үзүүллээ.
map_soyombo,gif -360kb map_soyombo,jpeg -35kb
Хамгийн оновтой хэлбэр бол JPEG төрлийн файл. Энэ төрлийн файл нь олон төрлийн бараг бүх програм дээр нээгдэж ажиллах боломжтой. Мөн төрлөөс хамаарч өөр өөр зориулалттай байдаг. Ном сэтгүүл, хэвлэлийн эхийн бэлтгэсэн файлуудын хувьд tiff, tif, pdf байх шаардлагатай. Харин вэб хуудсанд ашиглах зургууд нь jpeg,jpg,
gif, png, ico зэрэг File Size бага байдаг файлууд байх шаардлагатай. Энд сонирхуулахад gif, төрлийн зураг нь хөдөлгөөнтэй байдаг бөгөөд өөр төрлийн болгоход хөдөлгөөн нь алга болно.
График (зургийн) файлын төрөл
Зураг, графиктай ажилладаг маш олон төрлийн програм байхаас гадна тэдгээр дээр боловсруулагдсан файлууд өөр өөр өвөрмөц хэлбэр дизайнтай байна.
Формат, тэдгээрийн ялгаа
График (зураг) файлын
Resolution гэдэг нь тус файлын нарийвчлалын зэрэг буюу нягтрал юм. Resolution буюу DPI гэдэг нь 1 inch (2.54см) доторх цэгийн олоног. Растер-ын график файланд нягтрал байдаг. Харин Векторын график файланд нягтрал байхгүй.Тиймээс векторын график файлыг жижигрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээрхадгалагдана. Харин Растерын график файлыг томруулан хэвлэхэд зургийн чанар муудна.
Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ.
Photoshop програмын үндсэн файл (*,psd) Layer, Path, Channel…бүгд хадгалагдана.
ВМР файл (*, bmp)
windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel... зэргийг үгүйсгэнэ.
JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломтой ба хэмжээ нь багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel ... зэргийг үгүйсгэнэ.
TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path
GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана.
EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат. Векторын график файлууд математик обьектоор зурагдана.
Corel програмын үндсэн файл (*,cdr)
Photoshop програмын тухай
Adobe
Photoshop CS3 програм нь фото болон төрөл бүрийн зураг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашигладаг. Сонин сэтгүүл, хаяг реклам, танилцуулга сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно. Улмаар бэлтгэсэн эхийг хэвлэлийн эх бэлтгэх Adobe
PageMaker, Adobe InDesign зэрэгт зурган файл хэлбэрээр оруулан ашиглаж болно.
Хуучин зураг сэргээн засварлаж элдэв хэлбэр дизайнтай болгох, цээж зураг болон бусад төрлийн зургийг мантажлан цэгцлэх зэрэг зурагтай холбоотой бүхий л зүйлийг хийнэ. Тус програм дээр *psd, *jpg, *eps, *bmp, * tif гэх мэт маш олон төрлийн зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг.
Adobe
Photoshop програм дээр ер нь шинээр зураг зурахаасаа илүү бэлэн зургийн файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Боловсруулах гэж байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертээ оруулаад хадгалсан байх ѐстой. Зургийг компьютерт оруулахын тулд Scanner, Digital Camer, Internet
зэргийг ашиглана.
Харин боловсруулсан зургаа хэвлэх бол Photo Printer ашиглах шаардлагатай. Ер нь зурган файлын маш их цуглуулгатай байх нь ажил цаг хугацааг хөнгөвчилнө.
Ялангуяа хээ, хүрээ, суурь фон зураг, өнгөний фон, лого, дүрс тэмдэгт зэргийг өөрийн компьютерт цуглуулан байрлуулах хэрэгтэй. Зургийг хольж зурагнаас гаргах шинэхэлбэр дизайн үүсгэх боломжтой.
Adobe
Photoshop програм нь маш олон төрлийн зургийн файлтай ажиллах чадвартай. Зураг, график файлуудыг 2 ангилна.
Растерын график (цэгийн цугларалтаар зурна)
Векторын график (математик обьектоор зурна)
Photoshop програмын хувьд Растерын график файл үүсгэнэ. Гэвч тухайн файлынхаа dpi өндөр байлгах юм бол тухайн зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Dpi өндөр болох тутам файлын хэмжээ дагаад их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс таны боловсруулжбайгаа файл /зураг/ Dpi өндөр, хэмжээ бага байлгахыг зориорой.
Хамгийн Dpi өндөртэй,хэмжээ багатай зургийн файлын төрөл JPEG юм. Энэ төрлийн зураг нь бусад програмуудын хувьд ч өргөн хэрэглэгдэнэ. Ер нь хэрэглээн дээр Digital photo camera jpeg, jpg төрлийн файл үүсгэнэ. Scanner- jpeg, jpg, tif төрлийн файл үүсгэнэ. Internet-jpeg, jpg, png, gif төрлийн файл ашиглана. Тиймээс зургийн төрлүүдийг хооронд хөрвүүлэх шаардлага амьдрал дээр маш их гарна. Энэ үйлдлийг Adobe
Photoshop програм илүү сайн гүйцэтгэнэ.
Adobe Photoshop програмийн үндсэн цонх нь ерөнхийдөө
PageMaker програмтай төстэй цонхны бүтэцтэй ба menu (Цэс), tools ( хэрэглүүр),
options bar (хэрэглүүрийн туслагч), самбарууд зэргээс бүрдэнэ. 

Мөн хуваарийн шугам guide, координатын эх зэргийг хэрэглэнэ. Menu: (цэс) тус програм нь хийх үйлдлүүдээ төрөлжүүлэн агуулсан 9-н цэстэй ба windows үйлдлийн систем дээрх бусад програмуудын цэсний бүтэцтэй төстэй. Эдгээр цэсэн дэх командуудын үүргийг хойно дэлгэрэнгүй авч үзнэ.
Tools: Энэ нь зурагтай ажиллах бүх хэрэглүүрийг агуулсан байдаг ба эндээс зургийг тэмдэглэх, таслах, будах, арилгах гэх мэт бүхий л зүйлийг хийж болно.
Options
bar: хэрэглүүртэй (tools) ажиллаж байхдаа тэдгээрийн хийж байгаа үйлдлийг тохируулж болно. Жишээ нь. Бийр харандаа, баллуурын хэмжээ хэлбэрийг солих, будгийгуусгах хэлбэр гэх мэт... ямар хэрэглүүр сонгосноос хамааран энэ мөр өөрчлөгдөнө. Самбар: тус програм дээр хийх үйлдлүүдийг дэлгэрэнгүй агуулсан ажлын самбар. Самбаруудыг windows цэсний командуудыг ашиглан гаргаж ирнэ. Эдгээр цонхнууд нь нэлээдчухал үүрэг гүйцэтгэнэ.Хуваарийн шугам: таны зургийг зөв байрлуулахад туслах шугам. Үүнийг хэрэглэснээр зургийн хэмжээг зөв тодорхойлох, хийж байгаа зүйлийнхээ хэмжээг мэдэж болно.
Guide: обьектыг (зургийг) байрлуулахад тусладаг хэвлэхэд гардаггүй шугам. Энэ шугамыг хуваарийн шугамнаас хэдийг ч татаж гаргаж ирж мөн буцаан хийж болно.
Status
bar: нээлттэй зургийн масштаб, өмнөх ба одоогийн хэмжээ, ямар үйлдэл хийж байгаа зэргийг харуулсан өөрөөр хэлбэл төлөв байдлыг зааж байгаа мөр юм. Програмын цонхны доодхэсэгт байрлана.

Хэрэглүүрийн өнгө дээд сумаар нь сольж болно. Дэвсгэр өнгө Маск болон стандарт төлөвт шилжих. Дэлгэц дээр баримтыг янз бүрээр харах. Хэрэглүүр болгон өөр өөрийн гэсэн нэртэй байх бөгөөд хоорондоо ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг байдлаараа групп болон байрласан байна. Зарим хэрэглүүрийн доод талд жижиг гурвалжин хар дүрс байгаа бол тус хэрэглүүр нь задарч арай өөр хэлбэр дүрстэй ижилүйлдэл хийдэг хэрэглүүрүүдийн сонголт гарна гэсэн үг. Зарим хэрэглүүрийг байнга ашигладаг бол заримыг нь огт ашиглахгүй тохиолдол гардаг. Байнга ашиглагдах хэрэглүүрийг гарны товчлуурын тусламжтай дуудаж ашиглах нь хөдөлмөр хөнгөвчилнө. Хэрэглүүр тус бүрийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй авч үзье
Сонголт идэвхжүүлэлтийн багц хэрэглүүрүүд Зургийг тэмдэглэж байгаад зөөх, будах, арилгах зэрэг үйлдэл хийхэд тухайнтэмдэглэгдсэн хэсэгт хийгдэнэ. Сонгож идэвхжүүлсэн /тэмдэглэсэн/ хэсгийг буцаахын тулдselect цэсний Deselect команд өгөх ба Ctrl+D товч дарж болно. Ер нь select цэснийкомандуудаар сонгох тэмдэглэх тохиргоо хийнэ. Дараах хэрэглүүрүүд нь бүгд л тэмдэглэх идэвхижүүлэх үйлдэл хийнэ. Тэмдэглэгдсэн хэсэг тойроод нарийн электрон хүрээтэй болно. Энэ хэрэглүүрүүд нь ерөнхийдөө зургийг ямар нэг хэлбэр хэмжээгээр тэмдэглэхэд зориулагдсан.
Оюутнуудтай ярилцах асуулт:
Өнөөдрийн лекцэн дээр шинэ зүйл байсан уу, юу нь шинэлэг байв? Үүнд:
Асуулт 1. Өнөөдрийн лекцэн дэх шинэ үг юу байв?
Асуулт 2. Шинэ ойлголт юу байв?
Асуулт 3. Шинэ санаа юу байсан бэ?
Оюутнуудын хариулт дээр үндэслэн хичээлийн агуулгыг нэг өгүүлбэрт багтааж хамтран дүгнэлт гарган бичүүлэх.
Дүгнэлт
Энэ удаагийн хичээлээр зургийн тухай үндсэн ойлголт, зургийн төрлүүд болон, Adobe Photoshop CS програмын ажлын цонхны бүтэцтэй танилцлаа.
Ашигласан
материал:
Ном,
сурах бичиг:
1. А.Түмэнжаргал, С.Баяр “Photoshop CS, v8.0” 2010 он
2. А.Түмэнжаргал, М.Төр-Амгалан “Photoshop CS” 2007 он
3.
Л.Даваасүрэн “Хэвлэлийн эх бэлтгэл ба дизайн” 2006 он
4.
А.Түмэнжаргал, Ц.Пүрэвдорж “Шилдэг 100 эффект” 2004 он
5. Соёлын коллеж “Kimi book Adobe Photoshop” 2004 он
6. Photoshop element 4.0 How to do
everything with David
Цахим хуудсууд:
No comments:
Post a Comment