Tuesday, 30 September 2014

Photoshop програмын Лекц №2



Лекц 2
Сэдэв: Tool буюу багажнуудын үүрэг, файлтай ажиллах”
Зорилго: Энэ хичээлээр, Adobe Photoshop CS програмын багажнууд, тэдгээрийн үүрэг зориулалттай танилцана.
Лекцийн агуулга:
-       Tool буюу багажнууд, тэдгээрийн үүрэг
-       Сонголтын багажнууд
-       Зөөх, шилжүүлэх багажнууд
-       Тайрах багажнууд
-       Засвар хийх багажнууд
-       Замтай ажиллах багажнууд
-       Бичих, дүрс зурах, хэмжих багажнууд
-       Файл шинээр нээх, хаах, хадгалах

Tool буюу багажнууд, тэдгээрийн үүрэг
Тэгш өнцөгт, Эллипс, нэг цэг бүхий хөндлөн босоо хэлбэртэй тэмдэглэнэ. Дурын чиглэлээр зурах хэлбэрээр, цэг хатгах замаар, цэг хатгах өнгө соронзлохыг хослуулан тэмдэглэнэ. Эдгээр бугуйлан хэрэглүүрүүд нь нэлээд өргөн хэрэглэгдэх бөгөөд Lasso Tool нь хулганаар дурын чиглэлээр чирэх замаар эхний болон сүүлийн цэг холбогдож тэмдэглэгдэнэ.
Цэг хатгаж байх үед буруу цэг дээр хатгалт хийвэл backspace товч дарж хатгасан цэгийг нэг нэгээр нь устгана.
Polygonal Lasso Tool нь цэг хатгаж тэр цэгүүд нь холбогдож олон өнцөгт хэлбэрээр тэмдэглэгдэнэ. Олон өнгө ороогүй өнгөний ялгарал сайтай зураг дээр Magnetic Lasso Tool ашиглана.
Quick Selection Tool, Magic Wand Tool хоёр нь бараг адил үүрэгтэй. Эдгээр нь хулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй муж тэмдэглэгдэнэ. Ер нь сонгож, идэвхижүүлэх хэрэглүүрүүд дээр нэмэлт муж тэмдэглэх шаардлагатай бол Shift товч дарж байгаад тэмдэглэж болно. Зөөх, тайрах, зүсэлт хийх хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зураг болон идэвхитэй давхаргыг зөөх байрлалыг өөрчлөх, таслах тайрахад хэрэглэнэ.
Move Tool нь үндсэн хэрэглүүр буюу байнга сонголттой байх ёстой. Бусад хэрэглүүрийг ашиглаж дуусаад л тус хэрэглүүрийг сонгож бусад үйлдэл хийдэг. Харин Crop Tool нь зургийг таслах /тайрах/ үед л ашиглана. Таслах хэмжээг дурын байдлаар болон тодорхой хэмжээ өгч болдог. Хэмжээг тус хэрэглүүрийг сонгосны дараа Options Bar дээр бичиж өгнө. Жишээ нь цээж зураг үүсгэх.
Харин Slice Tool нь зургийг тэгш өнцөгт хэлбэрээр олон хэсэг болгож зүсэхэд хэрэглэнэ. Энэ нь вэб хуудсанд ашиглагдах зургийг олон жижиг зураг болгож ашигладаг. Харахад нэг зураг боловч цаанаа олон зураг файл болгосон жижиг зурагнууд Slice Select Tool нь зүссэн зургийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Олон хэсэг болгож зүссэн зургийг Save web ... гэж хадгална. Бусад үед энэ хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд тийм ч чухал хэрэгцээтэй хэрэглүүр биш юм.
Зурах будах, багц хэрэглүүрүүд сонгосон өнгө, хэлбэр, хэмжээгээр зурах будах үүрэг гүйцэтгэнэ. Зурах будах хэлбэр, хэмжээ бусад тохиргоог Options Bar дээрээс сонгоно. Эдгээр хэрэглүүрүүдийг Shift товчны хамт хэрэглэхэд шулуун хэлбэртэй зурагдана. Мөн зургийн тодорхой хэсгийг урьдчилан тэмдэглэж байгаад зурвал тэр хэсэгт л зурагдана.
Зурганд нөхөөс тавих, хувилах хэрэглүүрүүд
Зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилан нөхөх үйлдэл гүйцэтгэнэ. Эдгээр үйлдэлүүд нь нэлээд ашиглагдана. Хуучин муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг.
Healing Brush Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан дарж байгаад хулганын зүүн даралтаар зурган дээрээс нөхөөс хийх хэсгийг тэмдэглэж авна. Улмаар нөхөх газраа будах маягаар чирнэ. Энэ үйлдэл дууссаны дараа хуулбарлагдсан хэсэг нь тухайн орчны өнгө хэлбэрт зохицон өнгөний уусалт өгнө.
Patch Tool хэрэглүүрийг хэрэглэхдээ зургийн нөхөөс тавих хэсгийг сонгож, идэвхжүүлдэг бүлэг хэрэглүүрийн тусламжтайгаар тэмдэглэсэн эсвэл PatchTool хэрэглүүрээр өөрөөр нь зурах замаар нөхөөс тавих хэсгийг тэмдэглэнэ. Дараа нь нөхөөс болгох хэсэгт тэмдэглэсэн хэсгийг чирэн тавина. Нөхөөс хийхдээ Patch Tool хэрэглүүр ашиглан нөхөгдөх хэсгийг тэмдэглэхээс гадна тэмдэглэдэг бусад хэрэглүүрүүдийг ашиглаж болно.
Red eye tool нь шинээр нэмэгдсэн. Фото зураг авахуулахад гэрлийн хугарлын улмаас хүний нүд улаан болсон байдаг. Тэр улаан нүдний хэсгийг арилгах үйлдэл хийнэ. Эдгээр хэрэглүүрүүд нь зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилах, тамгалахүйлдэл гүйцэтгэнэ. Улмаар зургийг нөхөх болно гэсэн үг юм. Тус програм дээр хуучран муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг.
Clone Stamp Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан дарж байгаад хулганы зүүн даралтаар зурган дээрээ цэг тэмдэглэнэ. Дараа нь өөр хэсэгт хулганы зүүн даралтаар будах маягаар чирж эхэлбэл тэрхэсэгт өмнө тэмдэглэсэн цэгээс эхлэн зураг хуулбарлаж эхэлнэ.
Pattern Stamp Tool хэрэглүүр нь стандарт хээ болон зохиомол хээгээр тамгална. Тамганы хэлбэр хэмжээг Options Bar дээрээс сонгоно. Дээрх хэрэглүүрүүд нь маш их ашиглагдана. Ялангуяа хуучин зураг сэргээн засварлах үед нөхөх, гэмтэлгүй хэсгээр нь гэмтэлтэй хэсгийг дарахад хэрэглэнэ.
Баллуурдах, арилгах багц хэрэглүүрүүд
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг баллуурдах, мөн дэвсгэр өнгөгүй болгоход хэрэглэнэ.Бид баллуур ашиглахаас гадна тэмдэглэж байгаад шууд устгах үйлдэл ашигладаг.
Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгөөр баллуурдана. Бид дэвсгэр өнгө, хэрэглүүрийн өнгөний тухай дээр үзсэн . Баллуурын хэлбэр хэмжээ, өнгө нэвтрэлт зэргийг Options Bar дээр тохируулна. Background Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгө, хэрэглүүрийн өнгийг давхаргаар нь арилгаж зургийн цаад тунгалаг байдлыг гаргана. Тунгалаг зургийн хувьд давхарга нь нэвтрэн харагдана гэсэн үг юм.
Magic Eraser Tool хэрэглүүр ньхулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй мужаар арилгана. Уусалтаар ба цулгай өнгөөр будах хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг цулгай өнгөөр болоөнгө уусгаж будна.
Будах үйлдэл хийхэд өнгөний мэдлэг хэрэгтэй байдаг. Дараа нь өнгөний талаар авч үзнэ. Хэрэглэхийн өмнө будах өнгийг сонгосон байх ѐстой.
Gradient Tool хэрэглүүрийг ашиглан уусалт хийж будахын тулд оруулах, уусалт болон уусалтын хэлбэрийг Options Bar дээрээс сонгож байрлуулна. Дараа нь уусалт хийж будах талбараа сонгоод нэг захаас нь нөгөө зах хүртэл хулганы зүүн талын товчлуурыг даран чирээд эцэст нь нэг цэг дээр хулганы зүүн товчлуураар нэг удаа товшилт хийхэд уусалт хийгдэнэ.
Paint Bucket Tool хэрэглүүр нь таны сонгосон өнгөөр сонгосон зургийг эхлэн дарсан цэг дээрээс ижил өнгөний мужтай хэсгийг будна.
Бүдэгрүүлэх, тодруулах, өнгө холих хэрэглүүрүүд
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийн өнгийг тодорхой хэлбэр хэмжээтэйгээр хувиргана. Зургийн өнгийг тодруулахын тулд Blur Tool хэрэглүүрийг ашиглана. Харин Sharpen Tool, Smudge Tool хоѐр нь зургийн өнгийг тодруулах, өнгө холих тараах үйлдэл хийнэ. Эдгээр хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээс сонгосон байх ѐстой. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.
Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг өнгийг тодорхой хэлбэр хэмжээтэйгээр dodge Tool гэрэлтүүлж, харин Burn Tool нь сүүдэртүүлж өгдөг. Амьдрал дээр маш өргөн хэрэглэнэ. Гаднаас оруулсан зураг гэрэл муутай харанхуй,эсвэл гэрэл ихтэй байгаа бол эдгээр хэрэглүүрийн тусламжтай гэрэл, сүүдэр нь тохирсон болгож болно. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.
Гэрэлтүүлэх гэдэг нь зургийн өнгийг цайруулах, сүүдэртүүлэх гэдэг нь зургийн өнгийг харлуулах явдал юм. Мөн хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээс сонгон. Эдгээр хэрэглүүрүүд нь Pen буюу үзгэн хэрэглүүрээр үүсгэсэн Path буюу зураасыг зөөх, байрлал, сэлгэх, хэмжээ харьцаа зэргийг өөрчлөхөд хэрэглэнэ. Та өөрийн хүссэн хэмжээ хэлбэртэй Path зурж байгуулахад хэрэглэнэ. Path нь тус програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээрх хэрэглүүрүүд нь цэг хатгаж Path байгуулах, чөлөөтөй зурж Path байгуулах, цэг нэмэх, цэг хасах, цэгийг удидана. Байгуулагдаж байгаа Path ба зураас нь олон цэгээс бүрдэнэ. Тэдгээр цэгүүд нь шүргэгч шулуунтай тэр шулууныг нь ашиглаж Path ба зураасны хэлбэрийг өөрчилж болно. Мөн эдгээр цэгийг зангуу цэг гэж нэрлэх тохиолдол байна.

Ашигласан материал:
Ном, сурах бичиг:
1.      А.Түмэнжаргал, С.Баяр Photoshop CS, v8.0 2010 он
2.      А.Түмэнжаргал, М.Төр-Амгалан Photoshop CS 2007 он
3.      Л.Даваасүрэн “Хэвлэлийн эх бэлтгэл ба дизайн” 2006 он
4.      А.Түмэнжаргал, Ц.Пүрэвдорж “Шилдэг 100 эффект” 2004 он
5.      Соёлын коллеж Kimi book Adobe Photoshop 2004 он
6.      Photoshop element 4.0 How to do everything with David


Цахим хуудсууд:
1.      www.asuult.net
2.      www.miniih.com блог сайтууд
3.      www.voodoo.com
4.      www.hicheel.mn
5.      www.ehlel.com
6.      www.computertimes.mn

No comments:

Post a Comment